Үндэсний бичиг / Хос бичигтэн хөтөлбөр
Төрийн албан хаагчдад зориулсан анхан шатны үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр
Герман хэлний анхан шатны хичээл
МБС-д зориулсан энэхүү Загвар курсыг ашиглах нь багш нарын цагийг хэмнэх, сургалтад ижил төстэй бүтцийг ашиглах ач холбогдолтой. Загвар курсыг ашиглан өөрийн курсыг хэрхэн бүтээх тухай Багшийн гарын авлагыг Багш нарын өрөөнөөс авч ашиглаарай.
МБС-ын цахим хэрэглэгдэхүүний сан
Мэргэжлийн боловсрол, сургалтанд ашиглах цахим хэрэглэгдэхүүнүүдээс багш нар татан авч, өөрийн хичээл сургалтанд ашиглах зориулалттай. Мөн өөрийн бүтээсэн цахим хэрэглэгдэхүүнийг байршуулж түгээж болно. Цахим хэрэглэгдэхүүн нь гарын авлага, үзүүлэн слайд, аудио, видео, онлайн хичээл гэх мэт олон төрөл байж болно.
"МТБС-ыг өөрчлөн шинэчлэх нь" үндэсний II форум / The 2nd National TVET Forum on "Transforming TVET"
2023 оны 6-р сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг өөрчлөн шинэчлэх нь” үндэсний хоёрдугаар форумын эмхэтгэл, илтгэлүүдтэй монгол, англи хэлээр танилцах өрөө. Форумын зорилго нь салбарын бодлогын асуудлуудыг зөвшилцөж зөвлөмж гаргах, салбарт хэрэгжүүлсэн шинэлэг төслүүд, сайн туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг дэмжих, түншлэлийн шинэ боломжуудыг тодорхойлох, бэхжүүлэх юм.
ТМБС-ыг ногоон болгох нь /Greening the TVET
МБС-ын багшийг мэргэшүүлэх сургалтын багц
"Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт" төслийн дэмжлэгтэй боловсруулсан МБС-ын багшид зориулсан 7 мэргэжлийн сургалтын багцыг U-TVET платформоор дамжуулан та бүхэнд хүргэж байна. Уг сургалтын багцыг үйлдвэр, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөлөл, МБС-ын туршлагатай арга зүйчид болон 2013 оноос хойш төслийн хүрээнд чадавхжуулан бэлтгэсэн сургагч багш нарын хамтарсан баг боловсруулсан бөгөөд чадамжийн төвүүдээр дамжуулан эдгээр мэргэшүүлэх сургалтад хамрагдах боломжтой юм.
МБС-ын чанарын удирдлага
Энэ өрөөнд та МБС салбарын мэргэжилтэн, сургуулийн удирдлагууд, багш, ажилтантай уулзаж, чанарын удирдлагын арга хэрэгслүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх талаар харилцан туршлага судалж, өөрт тулгамдаж буй асуултын талаар бусдаас хариулт олж авах боломжтой. Таныг энэхүү өрөөндөө долоо хоногт 1-2 удаа зочилж байхыг урьж байна.
"Фрезерийн суурь машинаар металл боловсруулах" сурган заах арга зүйн хичээл
Механик боловсруулалтын хичээл заадаг багш нар Кристианигийн "Материалын механик боловсруулалт"-ын Фрезердэх бүлгийн Сургагч багшийн гарын авлага, Сэдвийн багц, Суралцагчийн гарын авлага, Зөвлөмж ба шийдэл, Металл боловсруулалтын лавлах номуудыг ашиглан "Фрезерийн суурь машинаар металл боловсруулах" хичээлийг оюутнуудад хүргэх арга зүйг эзэмшинэ.
Металл боловсруулах салбарын шалгах хэмжлийн арга техник
Шалгах
хэмжлийн арга техник нь аж үйлдвэрийн машин механизмын механикч гэх мэт мэргэжлийн
боловсролын сургалтын салбарын техник мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийн
салшгүй хэсэг юм. Энэхүү сургалт нь
дадлагын хичээл эхлэхээс өмнө оюутнуудад шалгах хэмжлийн хэрэгслийн талаар
шаардлагатай онолын мэдлэг олгох зорилготой.