Хөтөлбөр 1. Барилгын төмөр бетон хийц угсрагч
Хөтөлбөр 2. Зам барилгын машин механизмын оператор
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн (мэргэжлийн индекс CT 8342-27) суралцагч зам барилгын машин механизмаар ажил
гүйцэтгэх мэдлэг, чадвар, хандлагын цогц чадамж эзэмшинэ.
Хөтөлбөр 3. Цонхны үйлдвэрлэл ба угсралт
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн (мэргэжлийн индекс CF 7115-11) суралцагч мод, хөнгөн
цагаан, хуванцар, ган материал болон эдгээрийг хослуулсан хувилбараар цонхны
үйлдвэрлэл ба угсралтыг хийж гүйцэтгэх мэдлэг, чадвар, хандлагын чадамж
эзэмшинэ.
Хөтөлбөр 5. Нар, салхины үүсгүүртэй тоног төхөөрөмжийн угсрагч, засварчин
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн (мэргэжлийн индекс PL7412-31) суралцагч сэргээгдэх эрчим хүчний талаар үндсэн ойлголт авч, хэрэглэгдэх салбаруудыг мэдэх ба ойлголтоо эрчим хүчний бага хэрэглээтэй байшин, пассив байшин зэрэг тодорхой жишээ, практикт хэрэглэх мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшинэ. Сэргээгдэх эрчим хүчийг
барилга барих, барилгын дэд бүтцийг болон цахилгаан, дулаан, усан хангамжийг
сайжруулахад ашиглаж эрчим хүч хэмнэх талаар мэдлэг олж авна.
Хөтөлбөр 7. Барилгын дулаан тусгаарлалтын нэгдсэн системийн угсрагч
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн (мэргэжлийн индекс CF 7123-14) суралцагч шинэ болон
хуучин барилгад дулаалгын ажлыг стандарт, шаардлагын дагуу хийж гүйцэтгэх
мэдлэг, чадвар, хандлагын цогц чадамж эзэмшинэ.
Хөтөлбөр 9. Барилга угсралтын мужаан, техникч
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн (мэргэжлийн индекс CF7115-11, CF3112-43) суралцагч даацын
ханыг модон арагт бүтээцээр хийж гүйцэтгэх, модон арагт бүтээцээр өрөө
тусгаарлах хучилт хийх, барилгын модон араг бүтээцийн адил налуутай олон талт
дээвэр үйлдвэрлэх, барилгын талбай дээр барилгын модон араг бүтээцийн урьдчилан
боловсруулсан элементүүдийг угсрах, барилгын модон араг бүтээц, барилгын
тодорхой хэсгийг барих чадамжуудыг эзэмшинэ.