
МБС-ын багшийг мэргэшүүлэх сургалтын багц
"Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт" төслийн дэмжлэгтэй боловсруулсан МБС-ын багшид зориулсан 7 мэргэжлийн сургалтын багцыг U-TVET платформоор дамжуулан та бүхэнд хүргэж байна. Уг сургалтын багцыг үйлдвэр, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөлөл, МБС-ын туршлагатай арга зүйчид болон 2013 оноос хойш төслийн хүрээнд чадавхжуулан бэлтгэсэн сургагч багш нарын хамтарсан баг боловсруулсан бөгөөд чадамжийн төвүүдээр дамжуулан эдгээр мэргэшүүлэх сургалтад хамрагдах боломжтой юм.