
Цамц оёх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлан дааваа, сүлжмэл болон бусад материалаар бүх төрлийн цамцыг бөөнөөр болон захиалгаар технологи, стандартын дагуу оёх, засварлах ажилбаруудыг зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан бие даан гүйцэтгэх мэдлэг чадвар эзэмшинэ.

Хувцасны загварчилгаа-I
Хувцасны
зохион бүтээлт хичээлээр хүний биеэс хэмжээ авах болон төрөл бүрийн хувцасны
суурь үлгэрийг байгуулах, дизайны
шийдэлд нийцүүлэн загварчилгааны олон төрлийн арга техникийн онцлог
шинжийг технологийн дагуу
судлаж, эзэмшүүлэхэд чиглэнэ.






