"Багш - МБС" магистрын хөтөлбөрийн номын сан
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоог тогтвортой
хөгжүүлэхэд Монгол улсын засгийн газрыг дэмжин Германы олон улсын хамтын
ажиллагааны нийгэмлэг (GIZ) нь Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн
боловсрол, сургалт төслийг ХБНГУ, БНСУ,
Австралийн засгийн газрын санхүүжилттэй 2019 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн
билээ. Төслийн хүрээнд МБС-ын багшийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах
тогтолцоог бий болгох үүднээс Монгол улсад анх удаа багш бэлтгэх магистрын
сургалтыг 2022 оны 3-р сараас Техник технологийн дээд сургуулийг түшиглэн
хэрэгжүүлж эхэлсэн юм.
Магистрын хичээл
МБС-д зориулсан энэхүү Загвар курсыг ашиглах нь багш нарын цагийг хэмнэх, сургалтанд ижил төстэй бүтцийг ашиглах ач холбогдолтой. Загвар курсыг ашиглан өөрийн курсыг хэрхэн бүтээх тухай Багшийн гарын авлагыг Багш нарын өрөөнөөс авч ашиглаарай.
Цахилгаан гэрэлтүүлэг угсрах: Э.Рэгзмаа
Цахилгаан гэрэлтүүлэг угсрах хичээлийг Багш, мэргэжлийн боловсрол, сургалт магистрын хөтөлбөрийн цахим сургалтын арга зүй хичээлийн бие даалтыг тооцуулах зорилгоор бэлтгэв